Wednesday, August 24, 2011

Зайнаас тандан судлалын сэтгүүлүүдийн үзүүлэлт

Зайнаас тандан судлалын сэтгүүлүүдийн үзүүлэлт

Судалгааны болон төслийнхөө тухай аль болох нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлэх гэсэн зорилго бүхий сонирхогч талуудад байдаг билээ. Энэ нь нэг талаасаа хэтэрхий амбиц хөөж байгаа мэт боловч нөгөө талаас тухайн судалгааны ажил, шинэ санаа, технологийг хэрэглээг өсгөх, сайжруулах чухал алхамуудын нэг билээ.

Thomson Reuters хэвлэлийн газраас тухайн сэтгүүлд дурьдагдсан өгүүллэгүүд, нийтлэлүүдийн иш татсан тоо болон ашиглагдсан байдлыг үнэлэдэг үзүүлэлт (impact factor) -ийн жагсаалтанд гео мэдээллийн салбарын 165 сэтгүүл багтсан бөгөөд эдгээрээс тэргүүлж буй зайнаас тандан судлалын сэтгүүлүүдийг та бүхэнд танилцуулья.
Эх сурвалж: GIS in Education

Thursday, August 18, 2011

Анхны замнал (First Orbit)

Анхны замнал (First Orbit)


Энэ жилийн нэг онцлог чухал үйл явдал бол хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах анхны замыг нээсэн Юри Гагарин сансарт ниссэний 50 жилийн ой билээ. Энэ ойн хүрээнд зориулж
Европын сансрын агентлаг (ESA)-ийн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд, Олон улсын сансарын станцын 26-27-р багийн гишүүд санаачлагаар энэхүү 50 жилийн өмнөх нислэгийн тухай баримтат киног хийн, энэ оны 4-р сарын 12-ны өдөр олон нийтэд танилцуулсан билээ. Энэхүү кино бүрэн эхээр нь та бүхэнд толилуулж байна.


Дэлгэрэнгүй мэдээллийг Анхны замнал (First Orbit) вэб хуудас болон олон нийтийн Facebook, Twitter, Youtube хуудаснуудаас авахаас гадна өөрийн ухаалаг гар утсан дээрээ ч нэмэж болох юм байна.

Wednesday, August 17, 2011

FIG-ийн 5 болон 6-р салбарын "Байгалийн нөөцүүдийн үр дүнтэй гео орон зайн менежментийн шинэлэг технологиуд" сэдэвт олон улсын хуралдаан

FIG-ийн 5 болон 6-р салбарын "Байгалийн нөөцүүдийн үр дүнтэй гео орон зайн менежментийн шинэлэг технологиуд" сэдэвт олон улсын хуралдаан
(The third FIG Commissions 5 and 6 Workshop on
Innovative Technologies for an Efficient Geospatial Management of Earth Resources”)

  • Дэлхийн гадаргуу болон инженерийн байгууламжуудын өөрчлөлт, хөдлөл зүйг урьдчилан тооцоолох, геодезийн ажиглалтуудаар техтоникийн идэвхтэй аюултай бүсүүдийг тодорхойлох
  • Агаараас болон газраас лазерийн бүртгэх системүүд, тэдгээрийн архитектор, иргэний болон уул уурхайн инженерийн байгууламжууд, үйлдвэрлэл, экологи, газрын тос болон хийн олборлолт г.м салбаруудад дахь хэрэглээ
  • Уул уурхайн нөөцийн хайгуул, олборлолтын судалгаа
  • Уул уурхай болон Инженерийн байгууламжуудын загвар, бүтэц, зохион байгуулалт, экологийн судалгаа зэрэгт ашиглаж буй ГМС-ийн технологиуд
  • Гео оронзайн өгөгдлүүдийн бүтэц
  • Зураглал, навигаци, геодезийн хэмжилт зэрэгт ашиглаж буй бодит хугацааны байршил тогтоогч системүүд (GNSS)
  • Агаар, сансрын тандан судалгаа болон Агаарын Лидар (Lidar)
  • Аюул гамшгийн менежментэд геодезийн ажиглалт, зайнаас тандан судласан өгөгдлүүдийн хэрэглээ
зэрэг сэдвүүдийг хэлэлцэх юм байна. Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Монмэп компани, хамтран зохион байгуулагчаар Олон улсын фотограмметр, зайнаас тандан судлалын нийгэмлэг (ISPRS), Монгол улсын Засгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн сургууль ажиллаж байна.

Хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг:
хаягаар үзнэ үү.

Monday, August 8, 2011

Завсарлага...

Завсарлага...

Юуны өмнө хүлцэл өчихэд хувийн болон хувьсгалын ажлын улмаас 7 болон 8-р саруудад завсарлага авах шаардлагатай боллоо.



Гэхдээ 9-р сараас эхлээд Гео-уулзалтууд үргэлжлэн хийгдэж блог дээрх мэдээллүүдээ сайжруулах болно. Үүнтэй холбоотой санал асуулгын хугацааг 9-р сарын 1 хүртэл болгосон байгаа.

Та бүхэнд санал байвал mongeoinfo@gmail.com эсвэл geo-meeting@googlegroups.com хаягнуудаас гадна "Санал асуулга" хэсгийн асуулганд оролцоно уу.


Thursday, June 16, 2011

Гео-мэдээлэл сонирхогчдын 6-р сарын уулзалт амжилттай боллоо

Гео-мэдээлэл сонирхогчдын 6-р сарын уулзалт амжилттай боллоо
(Geo-meeting:June)


Энэ сарын уулзалт өчигдөр амжилттай болж өнгөрлөө. Уулзалтаар сар бүрийн уулзалтыг цаашид ямар зохион байгуулалттай, ямар сэдвийн доор хэлэлцүүлгэ явуулах талаар:

  • Байгаль орчны мэдээллийн сан (Geodatabase) - Г.Батхишиг, Байгаль орчны Мэдээллийн Төв

  • Монгол орны солбилцлын систем болон тусгагуудын тухай - С.Төмөрбаатар, МонМЕТ ХХК * -Хөтөлбөр ёсоор тавигдах байсанг боловч хүнлэтгэх шалтгааны улмаас ирээгүүй бөгөөд "Солбилцлын систем болон газрын зурагныы тусгагуудын талаар" МУИС, ГГС-ийн Ч.Болорчулуун илтгэл танилцуулсан

  • Монгол ном: Газарзүйн Мэдээллийн Системийн үндэс (Principles of GIS) - О.Алтансүх, МУИС, ГГС
зэрэг сэдвүүдээр ярилцлага боллоо.

Уулзалтын фото зураuнуудыг:

сонирхон үзнэ үү.

Уулзалтын үр дүнд дараа сарын уулзалтыг түр завсарлаж, 8-р сараас эхлэн санал асуулгын үр дүнд хамгийн их санал авсан сэдвээр хийхээр боллоо.

Мөн уулзалтанд оролцогчдын мэдээлэл солилцох сувгаар дахин Yahoo group эсвэл мэйл лист эсвэл вики сайт үүсгэх талаар дахин ярилцаж байгаад шийдэхээр боллоо.

Wednesday, June 15, 2011

Geo-meeting: 6-р сарын уулзалт

Geo-meeting: 6-р сарын уулзалт


Өнөөдөр МУИС-ийн ГГС-ийн 205 тоотод 18:30-20:30 цагын хооронд энэ сарын Geo-meeting уулзалт болно. Уулзалт:
  • Geo-meeting уулзалтын болон дараагийн уулзалтуудын төлөвлөгөө
  • Монгол орны солбилцлын систем болон тусгагуудын тухай - Илтгэгч: С.Төмөрбаатар, МонМЕТ ХХК
  • Байгаль орчны Гео-мэдээллийн сан (Geodatabase) - Илтгэгч: Г.Батхишиг, Байгаль орчны Мэдээллийн төв
  • Монгол ном: Газарзүйн Мэдээллийн Системийн үндэс (Principles of GIS) - О.Алтансүх, МУИС, ГГС
зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийгдэх болно. Та бүхнийг оролцохыг урьж байна.

Friday, June 10, 2011

Зайнаас тандан судлал ба Одон орон судлалын Олон улсын 5-р Их хурлын эмхэтгэл

Зайнаас тандан судлал ба Одон орон судлалын Олон улсын 5-р Их хурлын эмхэтгэл


Өнгөрсөн 6 болон 7-ны өдрүүдэд Монгол Японы төв дээр
Зайнаас тандан судлал ба Одон орон судлалын Олон улсын 5-р Их хурал амжилттай болж өнгөрлээ. Та бүхэнд хурлын эмхэтгэлийг танилцуулж байна.



Эх сурвалж: МУИС, ФЭС, NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийн лаборатори

Thursday, June 9, 2011

Geo-meeting: 6-р сарын "Гео-мэдээлэл" уулзалт

Зарлал

"Гео-мэдээлэл" сар бүрийн уулзалт

Зорилго: Гео-мэдээллийн (Зайнаас тандан судлал (RS), Газарзүйн мэдээллийн систем (GIS) болон Хиймэл дагуулын байрлал тогтоох систем (GNSS) г.м) шинжлэх ухаан болон технологийн арга зүй, хэрэглээний талаар судлаач, мэргэжилтэнгүүд, оюутнууд болон сонирхогчид цуглан санал бодол, туршлагаа солилцох.

Сэдэв:

1. Монгол орны солбилцлын систем болон тусгагуудын тухай - Илтгэгч: С.Төмөрбаатар, МонМЕТ ХХК

2. Байгаль орчны Гео-мэдээллийн сан (Geodatabase) - Илтгэгч: Г.Батхишиг, Байгаль орчны Мэдээллийн төв

Хэзээ: 2011 оны 6-р сарын 15-ны өдөр, 18:30 – 20:30

Хаана: МУИС-ийн Газарзүй Геологийн сургууль (6-р байр), 205 тоот

Төлбөр: ҮНЭГҮЙ

Санаачлагч: “Гео-мэдээлэл” блог (http://mongeoinfo.blogspot.com/)

Бизнетворкийн Гео-мэдээлэл бүлэг (http://biznetwork.mn/networks/671)

Зохион байгуулагчид:

Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо

Монгол улсын их сургуулийн Газарзүй Геологийн сургууль (http://geo.num.edu.mn)

Дэмжигчид:

“Геомонгол” блог (http://geomongol.blogspot.com/)

“Remote sensing&GIS” блог (http://rsgis-od.blogspot.com/)

Thursday, May 19, 2011

Гео-мэдээлэл сонирхогчдын 5-р сарын уулзалт амжилттай боллоо

Гео-мэдээлэл сонирхогчдын 5-р сарын уулзалт амжилттай боллоо
(Geo-meeting:May)

Өнгөрөгч сараас эхэлсэн сар бүрийн 3 дахь долоо хоногийн 3 дахь өдөр болгон зохион байгуулж байгаа Гео-мэдээлэл (Зайнаас тандан судлал (RS), Газарзүйн мэдээллийн систем (GIS), Хиймэл дагуулын байршил тогтоогч систем (GNSS)) сонирхогчдын 5-р сарын уулзалт өчигдөр амжилттай зохион байгууллагдлаа.

Энэ удаагийн уулзалтаар:
  1. Уулзалтын үйл ажиллагааны зорилго,тухай танилцууллаа
  2. Монгол орны Зайнаас тандан судлалын түүх, хөгжил, хэрэглээ - Илтгэгч: М.Одбаяр, БОАЖЯ-ы Байгаль орчны Мэдээллийн төв
  3. Google Maps-ийг хөгжүүлэх нь - Илтгэгч: В.Өлзийсайхан, TNC-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар !* энэхүү илтгэлийг удахгүй танилцуулах болно !
зэрэг илтгэлүүүдийг танилцууллаа. Мөн түүнчлэн Монгол улсын их сургуулийн Газарзүйн геологийн сургуулийн оюутнуудын "GIS" клуб өөрсдийн үйл ажиллагаагаа танилцууллаа.

Энэ сарын уулзалтын фото зурагнуудыг:

сонирхон үзнэ үү.

Илтгэлүүдийн дараагаар чөлөөт ярилцлага өрнөж, Google maps-ийг хөгжүүлэхэд эхний ээлжинд Монгол хэл дээрээ буулгах тал дээр хамтран ажиллах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны мэдээллийн төвийг "GIS" клубын оюутнуудад танилцуулах, "GIS" клубын оюутнуудад дадлага болон цагийн ажилаар хангах, дараа сарын уулзалтын илтгэлүүдийн сэдэв болон товыг төлөвлөлөө.

Дараа сарын уулзалтыг 6-р сарын 15-нд МУИС-ийн ГГС-ийн байр буюу 6-р байранд 18:30-ээс:
  • Монгол улсын солбилцолын систем (coordinate), тусгалын (projeciton) тухай - Илтгэгч: ???
  • Гео-мэдээллийн сан (Geodatabase) - Илтгэгч: ???, БОАЖЯ-ы Байгаль орчны мэдээллийн төв
гэсэн сэдвүүдээр хийхээр товлолоо.

Дэлгэрэнгүй болон нэмэлт мэдээллийг авахыг хүсвэл "Geo-meeting" Google-ийн бүлэг, эсвэл mongeoinfo@gmail.com, geo-meeting@googlegroups.com-ээр холбоо барина уу.

Wednesday, May 18, 2011

Гео-оронзайн хувьсгал: 4-р анги

Гео-оронзайн хувьсгал: 4-р анги
(Geospatial revolution: Episode 4)

Та бүхэнд Гео-оронзайн хувьсгал /Geospatial Revolution/ төслийн хүрээнд хийж буй сонирхолтой видео танилцуулгын 4-р ангийг танилцуулж байна.

Энэхүү анги нь Уур амьсгалын өөрчлөлтийн ажиглалт судалгаа, Өлсгөлөнг бууруулах үйл ажиллагаанд гео-оронзайн арга зүйг хэрэглэх, Халдварт өвчингүүдийн дэгдэлтүүдийг тандах, Засаглалын хэлбэрийн хүмүүст танилцуулах газрын зураг г.м сэдвүүдийг танилцуулах юм байна.



Дашрамд сонирхуулахад эхний бүлэгт ярьж буй Compton Tucker гуай бол Монгол улсад зайнаас тандан судлалын хөгжүүлэхэд нилээн хувь нэмрээ оруулсан хүн юм.

Эх сурвалж: Гео-оронзайн хувьсгал

Monday, May 16, 2011

Geo-meeting: 5-р сарын "Гео-мэдээлэл" уулзалт

Зарлал

"Гео-мэдээлэл" сар бүрийн уулзалт

Зорилго: Гео-мэдээллийн (Зайнаас тандан судлал (RS), Газарзүйн мэдээллийн систем (GIS) болон Хиймэл дагуулын байрлал тогтоох систем (GNSS) г.м) шинжлэх ухаан болон технологийн арга зүй, хэрэглээний талаар судлаач, мэргэжилтэнгүүд, оюутнууд болон сонирхогчид цуглан санал бодол, туршлагаа солилцох.

Сэдэв:

1. Монгол орны Зайнаас тандан судлалын түүх, хөгжил, хэрэглээ - Илтгэгч: М.Одбаяр, БОАЖЯ-ы Байгаль орчны Мэдээллийн төв

2. Google Maps-ийг хөгжүүлэх нь - Илтгэгч: В.Өлзийсайхан, TNC-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар

Хэзээ: 2011 оны 5-р сарын 18-ны өдөр, 18:30 – 20:30

Хаана: МУИС-ийн Газарзүй Геологийн сургууль (6-р байр), 205 тоот

Төлбөр: ҮНЭГҮЙ

Санаачлагч: “Гео-мэдээлэл” блог (http://mongeoinfo.blogspot.com/)

Бизнетворкийн Гео-мэдээлэл бүлэг (http://biznetwork.mn/networks/671)

Зохион байгуулагчид:

Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо

Монгол улсын их сургуулийн Газарзүй Геологийн сургууль (http://geo.num.edu.mn)

Дэмжигчид:

“Геомонгол” блог (http://geomongol.blogspot.com/)

“Remote sensing&GIS” блог (http://rsgis-od.blogspot.com/)


Saturday, April 23, 2011

Гео-мэдээлэл сонирхогчдын сар бүрийн уулзалт (Geo-meeting) амжилттай боллоо


Гео-мэдээлэл сонирхогчдын сар бүрийн уулзалт (Geo-meeting) амжилттай боллоо



Өнгөрөгч Лхагва гарагт анхны Гео-мэдээлэл сонирхогчдын сар бүрийн уулзалт (Geo-meeting) амжилттай болж өнгөрлөө.

Уулзалтыг нээж Монголын Гео-мэдээлэлзүйн судлаачдын холбооны дэд тэргүүн Ч.Болорчулуун болон миний бие нээж, сар бүрийн уулзалт ярилцлагын зорилго, цаашдын үйл ажиллагаануудыг танилцууллаа.



Хөтөлбөр ёсоор Интернет орчин газарзүйн мэдээллийн систем, зураглалын талаар МУИС-ийн ГГС-ийн ГМС-ийн лабораторийн Г.Бямбахүү болон Монгол улс дахь Байршил тогтоогч системийн хэрэглээний талаар ГХБГЗЗГазрын мэргэжилтэн А.Сумьяа нар танилцуулга хийн, оролцогчид эдгээр сэдвүүдээр өөрсдийн мэдээлэл, мэдлэгээ харамгүй хуваалцсан, хэлэлцүүлгүүд боллоо.

Та бүхэнд хоёр илтгэгчийн танилцуулсан илтгэлүүдийг танилцуулж байна:

  • Интернет орчны газрын зургийн дүрслэл, түүний мэдээллийн сангийн бүрдэлтийн асуудлууд - Илтгэгч, модератор: Г.Бямбахүү, МУИС-ийн ГГС-ийн багш
  • GPS-н хэрэглээ Монгол улсад - Илтгэгч, модератор: А.Сумьяа, ГХБГЗЗГазрын мэргэжилтэн

  • lel
Илтгэлүүд болон хэлэлцүүлгийн дараагаар дараа сарын уулзалтыг 5-р сарын 18-нд 18:00 цагаас МУИС-ийн ГГС дээр:
  • ГМС-ийн геологийн салбар дахь хэрэглэээ - Илтгэгч, модератор???
сэдвүүдээр хийхээр тогтлоо. Иймд та бүхэн 2 дахь сэдвээр илтгэл тавих сонирхолтой хүмүүс mongeoinfo@gmail.com болон geo-meeting@googlegroups.com-ээр холбоо барина уу.

Мөн түүнчлэн сар бүрийн уулзалтын болон гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийн арга зүй, хэрэглээний талаарх мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ үүсгэх хэрэгтэй гэж үзсэн бөгөөд "Geo-meeting" Google-ийн бүлгийг эхний ээлжинд үүсгэн ажиллуулж байна.

Та бүхнийг энэхүү бүлэгт нэгдэн орохыг уриалж байна.

Monday, April 18, 2011

Гео-мэдээлэл сонихрхогчдын сар бүрийн уулзалт

Гео-мэдээлэл сонирхогчдын сар бүрийн уулзалт
(Geo-meeting)



Гурван долоо хоногийн өмнөөс та бүгдээс сар бүрийн уулзалт зохион байгуулвал оролцох эсэх талаар асуусан санал асуулга маань өнөөдөр дуусаж байна. Энэхүү санал асуулганд идэвхтэй оролцож, үйл ажиллагааг минь дэмжсэн та бүхэнд баярлалаа.

Ингээд санал асуулганд нийтдээ 44 хүн санал өгч, 72 % нь дэмжиж, 20 % нь оролцож магадгүй гэсэн санлуудыг өгсөн байна. Үүнд үндэслэн энэ сарын 20-ны өдөр Монгол улсын их сургуулийн 6-р байр, Газарзүй-геологийн сургууулийн 205 тоотод 18:00 цагаас уулзалтыг хийхээр боллоо. Иймд та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсэж байна.

Уулзалт:
  • Танилцуулга
  • Интернет орчин дахь Газарзүйн мэдээллийн систем (GIS) - Илтгэгч, модератор: Г.Бямбахүү, МУИС-ийн ГГС-ийн багш
  • Монгол улс дахь Байршил тогтоогч систем (GPS)-ийн хэрэглээ - Илтгэгч, модератор: А.Сумьяа, ГХБГЗЗГазрын мэргэжилтэн
  • Дараагийн уулзалтын хэлэлцэх сэдэв болон зохион байгуулалтын асуудлууд
гэсэн хөтөлбөрийн дагуу явагдаж бөгөөд Бизнетворкийн Гео-мэдээлэл бүлэг санаачилж, "Гео монгол" блог, Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо, МУИС-ийн ГГС-иуд хамтран зохион байгуулж байна.

Wednesday, April 6, 2011

Монгол ном: Газарзүйн мэдээллийн системийн үндэс

Монгол ном: Газарзүйн мэдээллийн системийн үндэс

(Principles of GIS)


Сайн байна уу? ГМС-ийн судлаач, мэргэжилтэн та бүхэн

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн сацуу ITC-ийн Principles of GIS ном Монгол хэл дээр орчуулагдан, хэвлэгдэхэд бэлэн болсныг дуулгахад сайхан байна.

Гэвч тус номыг хэвлүүлэхэд санхүүгийн хувьд та бүхнээс тусламж авахад хүрээд байна. Учир нь номын эх нь нийт А4 хэмжээтэй 272 хуудас бөгөөд үүнээс 216 хуудас нь өнгөт хэвлэлтэнд хамаарна. Тус ном нь олон өнгөт зураг, тайлбартайгаар хэвлэгдэх болно.


Та бүхэнд сонирхуулах үүднээс тус номны эхээс жишээ болгон 12 хуудас бүхий ITC book нэртэй pdf файлыг энэхүү захидалд хавсаргалаа. Захидлын эхний хуудасыг анхааралтай уншиж, тус номны талаар тодорхой мэдээлэл авна уу.


Та бүхнийг энэ хүсэлтийг хүлээн авч, хариу бичнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Sincerely Yours,

Dr. Ochir Altansukh

A senior lecturer
A coordinator of International MSc program on Environmental Science

Department of the Geo-Ecology and Environmental Study
School of the Earth Sciences

National University of Mongolia

Ulaanbaatar 210646

Mongolia

Mobile: 976-91993096

Phone: 976-11-77307730 (6109)

Fax: 976-11-322822

E-mail: altansukh@num.edu.mn

altansukh22@yahoo.com

Web address: www.num.edu.mn

http://geo.num.edu.mn


Monday, April 4, 2011

15м-ийн нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээ

15м-ийн нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээ
(MDA NaturalVue Satellite Imagery)

MDA Мэдээллийн систем Компани 15м-ийн нарийвчлалтай хиймэл дагуулын NaturalVue мэдээг олон нийтэд ҮНЭГҮЙ-гээр цацаж эхэлсэн байна.

Энэхүү мэдээллийг хийхдээ Landsat-7 хиймэл дагуулын 8600 ш мэдээг нийлүүлэн хийсэн бөгөөд орон зайн нарийвчлал нь 15м (~0.5 arcsecond), дундаж алдаа нь 50м юм байна.

Энэхүү мэдээллийн ArcGIS онлайн серверээр дамжуулан нийтэд түгээж байгаа бөгөөд шууд ArcMAP, Googe Earth, ArcGIS JavaScript форматаар үзэж, ашиглаж болох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Эх сурвалж: ArcGIS.com Map