Monday, January 3, 2011

Шинэ оны мэнд...

Шинэ оны мэнд...

Сайн байна уу,

Эрхэм блог уншигч, дэмжигч та бүхэндээ ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өнгөрөгч 2010 онд зайнаас тандан судлал, сансрын цаг уур, агаарын фото зураглал, газарзүйн мэдээллийн системийн шинэ ололт, программ хангамжуудын талаар баримт бичиг, ном, сурах бичиг, видео бүхий 40-иад нийтлэлүүдийг та бүхэндээ алдаг оног танилцуулсан байна. Учир хувийн шалтгаанаас болоод өмнөх жилүүдэдтэй харьцуулахад бага мэдээлэл хүргэсэнд уучлаарай.

Энэ 2011 онд та бүхэнтэйгээ хамтарч илүү олон мэдээлэл, сонирхолтой зүйлсийг мэдээлэх болно. Та бүхэндээ дахин шинэ оны мэнд хүргэе...

Tuesday, November 30, 2010

“Байгаль орчны тандан судалгаа – 40” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын урилга, хөтөлбөр


Эрхэм хүндэт н. ……………….........……………………...........
таныг “Байгаль орчны тандан судалгаа - 40 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.

Хурал 2010 оны 12 дугаар сарын 9-ны өдрийн 09:20 цагт ЦУОШГ-ын хурлын танхимд эхэлнэ.

Монгол улсын байгаль орчны салбарт зайнаас тандан судлал үүсч хөгжсөний 40 жилийн ойн мэнд хүргэж, танд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе !

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

Хурлын хөтөлбөр

09.20 - 09:30 Бүртгэл

09.30 - 09:40 Хурлын нээлт

БОАЖ-ын дэд сайд Ч. Жаргалсайхан

09.40 – 10.00 Байгаль орчны тандан судлал 40 жилд

М. Бадарч, С. Хөдөлмөр, М. Ганзориг, М. Саандарь

10:00 – 10:20 Сансрын цаг уур, байгаль орчны тандан судалгааны хөгжил

Ц. Адъяасүрэн

10.20 – 10.40 Байгаль орчны тандан судалгааны өнөөгийн хөгжил, хэтийн зорилт

С. Хөдөлмөр

10.40 – 11.00 Дүрс боловсруулалтын технологи, бүтээгдэхүүн ба хэрэглээ

Р. Оюун, П.Хишигсүрэн, М.Энхбаяр

11.00 – 11.20 Байгаль орчны тандан судалгааны ирээдүйн хандлага

Д. Амарсайхан

11.20 – 11.40 Цайны завсарлага

11.40 – 12.00 Олон хугацааны ХД-ын мэдээгээр бэлчээрийн мониторинг хийх нь

М. Эрдэнэтуяа

12.00 - 12.20 Байгаль орчны оронзайн мэдээллийн сан

М. Баясгалан, Г. Батхишиг, Н. Лхамсүрэн, М. Отгонтөгс, Ж.Сумьяасүрэн, С.Даваахүү

12.20 – 12.40 Усны чанарын мэдээллийн сан

П. Амар

12.40 14.00 Өдрийн хоол

14.00 14.20 Ойн судалгаанд ЗТС-г ашиглах нь

З. Нарангэрэл, Г. Нандин-Эрдэнэ

14.20 14.40 Газар тариалангийн бүс дэх хөрсний чийг, хур тунадасны хамаарал

Д. Булган

14.40 15.00 Газрын бүрхэвчийн өөрчлөлт

С. Хөдөлмөр, Н. Элбэгжаргал, С. Эрдэнэцогт, Д. Булган, О. Анхбаяр

15.00 15.20 Байгалийн гамшигт үзэгдлийн мониторинг, үйлчилгээ

М. Одбаяр, Н. Элбэгжаргал, С. Эрдэнэцогт, Д. Булган, О.Анхбаяр, Г. Нандин-Эрдэнэ, Т. Батцэцэг

15.20 15.40 Цайны завсарлага

15. 40 16.00 Зайнаас тандан судалгааны боловсрол-сургалт

Р. Цолмон

16.00 16.20 Шороон шуурганы мониторинг

Л. Очирхуяг

16.20 16.40 Зайнаас тандан судалгааны лабораторид хийгдэж буй судалгааны ажлууд

Р. Цолмон

16.40 17.00 Ярилцлага, дүгнэлт


Thursday, November 18, 2010

Сонирхолтой видео: G-I-S States of Mind

Сонирхолтой видео: G-I-S States of Mind

Өнөөдөр дэлхийн даяар "Газарзүйн мэдээллийн систем" (GIS)-ийн өдрийг тэмдэглэж байна.


Өчигдөр манай улс ч гэсэн энэ үйл ажиллагааг тэмдэглэж, энэхүү чиглэлээр ажиллаж буй төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, боловсролын байгууллагууд хамтран гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийг хэрхэн хөгжүүлэх, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, сайжруулах, хамтын ажиллагаануудын тухай хэлэлцлээ. Удахгүй та бүхэнд энэ өдрөөр хэлэлцсэн, танилцуулсан илтгэлүүдийг танилцуулах болно.

ГМС-ийн өдрийн мэндийг хүргэе / HAPPY GIS DAY.

Wednesday, November 17, 2010

Азийн Зайнаас тандан судлалын 31-р Их хуралд Монголын оюутан судлаач нар амжилттай оролцлоо

Азийн Зайнаас тандан судлалын 31-р Их хуралд

Монголын оюутан судлаач нар амжилттай оролцлоо

Жил болгон зохион байгуулагддаг Зайнаас тандан судлалын Азийн олон улсын 31-р их хуралд МУИС-ийн Физик Электроникийн сургуулийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал ба Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн магистр, докторын сургалтанд хамрагдаж буй 6 оюутан амжилттай оролцсон байна. Тус хурал нь Вьетнам улсын Ханой хотод 2010 оны 11 сарын 1-5-ны хооронд болсон.

Хуралд нийт 31 орноос 459 судлаач эрдэмтэд оролцжээ. Нийт илтгэсэн аман илтгэл-234, Ханын илтгэл 60 тавьсан байна.

Хурлын орон орны соёл урлагаа танилцуулах үдэшлэг (Welcome party)-ээр манай орны оюутнууд монгол ардын бүжгээр оролцож 15 орон соёл урлагын номер үзүүлснээс I байранд Тайланд, II байранд Хятад, III байранд манай улс орсон байна.

Монгол улсаас оролцсон оюутнуудын 4 нь аман илтгэл, 2 нь ханын илтгэлээр оролцсон. Хуралд илтгэл тавьсан оюутнуудаас NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал ба Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн судлаач оюутан Ц. Оюунцэцэг хийсэн судалгааны ажлаараа III байранд орж "JSPRS award" шагналыг хүртлээ.

Хурлын нээлтийн үйл ажиллагаа

Хурлын үзэсгэлэн

"JSPRS award" шалгарсан судлаач оюутнууд

Welcome party (Шагналт байрууд)

Эх сурвалж: МУИС, ФЭС, Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лаборатори

Monday, November 15, 2010

GIS Day-гийн хөтөлбөр, урилга

GIS Day-гийн хөтөлбөр, урилга



Энэ жилийн GIS Day-гийн хөтөлбөр, урилгыг та бүхэнд танилцуулж байна.


Хөтөлбөрийг эндээс татаж авна уу:

https://www.scribd.com/doc/42598975/GIS-Day-Invit-Agenda

Monday, November 8, 2010

ВИДЕО ХИЧЭЭЛ: Нутагшуулалт, Оролцоо, Харилцаа: Хамтын оролцооны ГМС-ийн сайн хэрэглээний танилцуулга

ВИДЕО ХИЧЭЭЛ: Нутагшуулалт, Оролцоо, Харилцаа:
Хамтын оролцооны ГМС-ийн сайн хэрэглээний танилцуулга

Европын холбооны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжих техникийн төв (CTA)-өөс 25 минутын орон зайн мэдээллийн менежмент болон харилцааны хэрэгслүүдийг хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжилд хэрхэн туслаж байгаа болон хөгжиж буй орнууд ялангуяа Африкийн орнуудын жишээн дээр танилцуулсан сонирхолтой бичлэгийг та бүхэнд танилцуулж байна.

Localisation, Participation and Communication: an Introduction to Good PGIS Practice from CTA on Vimeo.

Энэхүү бичлэг нь хамтын оролцооны аргаар оронзайн мэдээллийн менежмент болон харилцаа буюу PGIS-ийн талаарх шилдэг жишээнүүдээр: олон нийтийн хөдөлгөөнүүдийг төлөвлөх, удирдахад оронзайн технологийн хэрэглээ, соёлын болон хөдөө-экологийн орчинд газрын зураглалын төрөл бүрийн аргыг хэрэглэх, орон зайн арга, технологийн талаар зөвлөгөө өгөх зэрэг зүйлүүдийг багтаасан видео танилцуулга, хичээл юм.

Friday, November 5, 2010

Гео оронзайн хувьсгал: 2-р анги

Гео оронзайн хувьсгал: 2-р анги
(Geospatial Revolution)





Танилцуулга нь маш сонирхолтой хийгдсэн ба англи хэл дээр бөгөөд Монгол хэл дээр subtitle-ийн орчуулганд утслах хүмүүс холбоо бариарай.

Thursday, November 4, 2010

GIS Day-г тэмдэглэх гэж байна.

GIS Day-г тэмдэглэх гэж байна.
2010 оны 11-р сарын 17-ны өдөр


Энэ жил 2 дахь жилдээ "GIS Day"-г 2010 оны 11-р сарын 17-ны өдөр Монгол улсын их сургуул (МУИС)-ийн 1-р байрны "Эрдэмийн зөвлөлийн өргөө" буюу дугуй зааланд 14:00-18:00 цагийн хооронд тэмдэглэх гэж байна. Энэ жилийн өдрийг МУИС-ын Газарзүй, Геологийн сургуулийн "Газарзүйн мэдээллийн систем (GIS), зайнаас тандан судлал (RS)"-ын сургалт, судалгааны лабораториос зохион байгуулж байна.


Дашрамд дурьдахад 2009 оны 11-р сарын 18-ны өдөр Монголд анх удаа "Гео-мэдээлэл" блог санаачилж МУИС-ийн NUM-ITC-UNESCO-гийн Олон улсын Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн лаборатори хамтран зохион байгуулсан бөгөөд энэ жилийн GIS Day-г дэмжиж байна.

GIS Day нь олон нийтэд нээлттэй бөгөөд гео-мэдээллийг сонирхогч, мэргэжилтэн та бүхнийг оролцохыг урьж байна. Мөн энэ үеэр өөрийн судалгааны ажил, байгууллагынхаа танилцуулгыг танилцуулж, хамтран ажиллах хүсэлтэй бол ЭНЭ ДОЛОО ХОНОГТОО багтаан gis_rs_library@yahoo.com болон mongeoinfo@gmail.com хаягаар мэдэгдэнэ үү. Удахгүй та бүхэнд GIS Day-гийн хөтөлбөрийг танилцуулах болно.

Friday, September 24, 2010

“Байгаль орчны тандан судалгаа – 40” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Байгаль орчны тандан судалгаа – 40” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

Нэмэлт мэдээлэл


  1. Хуралд байгаль орчин, байгалийн нөөц баялаг, байгалийн гамшгийн судалгаанд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг ашигласан, хийсэн судалгаа, хэрэглээ, төсөл, хөтөлбөрийн талаарх тавих илтгэлүүдийг хүлээн авах бөгөөд илтгэлийн хураангуйг 500 үгэнд багтаанмонгол хэл (англи хэл дээр байж болно) дээр бичиж, 2010 оны 10-р сарын 15-ны дотор зохион байгуулах комиссийн дараахь э-шуудангаар ирүүлнэ үү.
  2. Бидний зүгээс аль болох бусад байгууллага, хүмүүсийг өргөнөөр оролцуулж, хурлыг өргөн хүрээнд зохион байгуулах үүднээс зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд та бүгдийг өөрсдийн нэрээ дэвшүүлэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
Жич: Эрдэм шинжилгээний хурлын тухай болон ойн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан ирүүлэх та бүхний санал бидэнд их үнэтэй байхаас гадна илтгэлийн хураангуйг бидэн рүү илгээнэ үү.

Холбоо барих хаяг:

Autodesk-ийн програм хангамжуудыг ҮНЭГҮЙ ашиглах боломж

Autodesk-ийн програм хангамжуудыг ҮНЭГҮЙ ашиглах боломж

Саяхан компьютерийн тусламжтай зураглал (CAD) хийх шилдэг программ хангамжийн Autodesk компаниас Inventor, Revit, 3ds Max, Maya, AutoCAD зэрэг 25 төрлийн зураглал, дизайнерийн программ хангамжуудыг ашиглах лизенцийг оюутануудад 12-оос 36 сар хүртэлх хугацаагаар ашиглах эрхийг ҮНЭГҮЙ өгөхөө зарласан байна. Энэхүү үйл ажиллагаа нь Autodesk-ийн Боловсролын салбар (Autodesk Education Community)-аар дамжуулагдах бөгөөд шинжлэх ухаан, технологи, математик, инженерий салбарт түлхүү чиглэгдэх юм байна. Autodesk Education Community нь 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд дэлхийн 145 орноос 1,3 сая гишүүдтэй юм байна.

P.S: Энэхүү үйл ажиллагаанд зарим улсуудаас оролцож болохгүй анхаарна уу гэж вэб сайтадаа тодорхойлсон байна. Гэхдээ бүртгэлийн хэсэгт Монгол улс гэж жагсаалтанд нь байна лээ.

Эх сурвалж: Autodesk Education Community

Friday, September 17, 2010

Гео оронзайн хувьсгал

Гео оронзайн хувьсгал
(Geospatial revolution)

АНУ-ын Pennsylvania мужийн засаг захиргааны мэдээллийн технологийн эрин зуунд амьдарч бидний амьдарч буй газар, хэрэглээнд хэрхэн өөрчлөлт орж, гео оронзайн тухай мэдээллийг олон нийтэд танилцуулах зорилгоор "Гео оронзайн хувьсгал" (Geospatial revolution) төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд эхний танилцуулгыг бэлдсэн байна:



Танилцуулга нь маш сонирхолтой хийгдсэн ба англи хэл дээр бөгөөд Монгол хэл дээр subtitle-ийн орчуулганд утслах хүмүүс холбоо бариарай.

Wednesday, August 25, 2010

2010 оны ESRI-гийн хэрэглэгчдийн хурлын эмхэтгэл

2010 оны ESRI-гийн хэрэглэгчдийн хурлын эмхэтгэл


Өнгөрсөн 7-р сарын 12-16-ны хооронд АНУ-ын Сан Диего хотноо ESRI-гийн Хэрэглэгчдийн олон улсын хурал болсон бөгөөд хуралд ойролцоогоор 15000 орчим ГМС-чид цуглаж өөрсдийн хэрэглэж буй салбар бүрээрээ хуваагдаж, шинээр гаргасан арга зүй, технологийг хэлэлцэж, орон зайн мэдээллийн системийг хөгжүүлэгч нар өөрсдийн бүтээл, бүтээгдэхүүнүүдийг танилцуулдаг томоохон хурлуудын нэг билээ. Энэхүү хурлын эмхэтгэл нь онлайнаар танилцах боломжтой юм байна. Та бүхэн дараахь хаягаар хандан үзнэ үү.

Tuesday, August 24, 2010

QGIS-ийн Tethys хувилбар

QGIS-ийн Tethys хувилбар



Нээлттэй эх бүхий ГМС-ийн программ болох QGIS 1.5-р хувилбар буюу Tethys бэлэн болсон байна. QGIS нь Линукс, Юникс, Виндойс, Мак үйлдлүүдийн системүүдэд ажилладаг, бөгөөд GNU-ийн олон нийтийн ерөнхий лицензийн хүрээнд вектор, растер, өгөгдлийн сангуудын олон форматуудыг ашиглах, харах, боловсруулалт хийхээс гадна Python,C++ хэл ашигласан GIS-ийн нэмэлт хэрэгслүүдийг ашиглах боломжтой.


Боловсруулсан газрын зурагнуудыг хэвлэх, хэвлэлийн эх бэлтгэлийн форматууд руу хэвлэхээс гадна, интернетээр дамжуулан онлайн GIS хэрэгслүүдтэй ажиллах, хөгжүүлэх боломжтой. QGIS нь:

  • Растер болон вектор мэдээтэй ажиллах
  • GRASS GIS программ хангамжтай хоршиж ажиллах
  • Бусад нэмэлт хэрэгслүүдийг (plugin) ажиллах
  • Дижитайзер хийх
  • Хэвлэх
  • Python хэлийг ашиглах
  • Вэб-ГМС-ийг ашиглах (WMS, WFS)
  • Үндсэн ГМС-ийн үйлдлүүд
зэрэг үйлдлүүдийг агуулсан байна.

Татаж авах хаяг: http://www.qgis.org/wiki/Download


Wednesday, June 30, 2010

ESRI-гийн э-ном: Төрийн бус байгууллагууд

ESRI-гийн э-ном: Төрийн бус байгууллагууд
(Non-governmental Organizations)


Энэхүү номонд:
зэрэг төрийн бус байгууллагуудын байгаль орчин, нийгэм дэхь оролцоо, туслалцаанд ГМС-ийг хэрхэн ашиглаж үр дүнд хүрсэн жишээнүүдийг, зураглалын хамтаар танилцуулсан байна.

Номыг татах хаяг: http://www.esri.com/library/bestpractices/non-governmental-organizations.pdf

Эх сурвалж: ESRI press

Sunday, June 27, 2010

"Хиймэл дагуулын мэдээг интернетээс хэрхэн татаж, боловсруулах вэ" сэдэвт семинар

"Хиймэл дагуулын мэдээг интернетээс хэрхэн татаж, боловсруулах вэ" сэдэвт семинар

Өнгөрсөн "Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт 4-р олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр "Хиймэл дагуулын мэдээг интернет хэрхэн татаж, боловсруулах вэ" сэдэвт семинар 23-ны өдөр "Хиймэл дагуулын мэдээг интернетээс хэрхэн татаж, боловсруулах вэ" сэдэвт семинар Монгол улсын их сургуулийн NUM-ITC-UNESCO-ийн Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн олон улсын лабортарид болсон билээ. Энэхүү семинарт танилцуулсан 2 илтгэлийг танилцуулж байна:
  1. How to download LANDSAT data from USGS website:

  2. About LANDSAT:

Энэхүү семинартай холбоотой нэмэлт мэдээлэл болон ийм төрлийн сургалтанд хамрагдахыг хүсвэл:
Проф, Др Р.Цолмон
tsolmon@num.edu.mn
7730-7730 (1311)
э-шуудангаар эсвэл утсаар холбогдоорой.