Monday, December 19, 2011

Geo-meeting: 12-р сарын уулзалт амжилттай боллоо

Geo-meeting: 12-р сарын уулзалт амжилттай боллоо


Уулзалтыгг нээж МУИС, ГГС-ийн багш, док Ч.Болорчулуун нээж, уулзалтын ерөнхий сэдэв болон илтгэгч нарын танилцуулгыг хийснээр уулзалт эхлэлээ.

  • Газарзүйн Мэдээллийн Системийг Үндэсний Статистикийн Хороонд хэрхэн ашиглаж байгаа талаар, ArcGIS Map Application-ийг хэрхэн ашигласан - Ц.Эрдэнэмөнх, Монголын Үндэсний Статистикийн Хорооны Мэдээлэл боловсруулалт, технологийн газар 

  • Интерпрайс Архитектур Загварчлал болон ГМС - П.Амар, EON ХХК-ы захирал

*...P.S: Удахгүй нөхөж оруулна...




гэсэн сэдвүүдээр танилцуулга, хэлэлцүүлгэ хийж, асуулт хариулт болон маргааныг хүчтэй өрнүүлсэн уулзалт боллоо.

  • Хэлэлцүүлгэ: Geo-meeting-ийн 2012 оны уулзалтуудын тухай

танилцуулга хийгдэн дараа жилийн төлөвлөгөөнүүд болон хамтран ажиллах саналууд гарч, ирэх оны 8-р сарын уулзалтын Хил Хамгаалах Ерөнхий Газартай хамтран зохион байгуулах, 1-р болон 3-р сарын уулзалтуудыг сэдэв болон хариуцан зохион байгуулах хүмүүс санал нэгдлээ. Та бүхэнд баярлалаа.

Monday, December 12, 2011

Geo-meeting: 12-р сарын уулзалт

Geo-meeting: 12-р сарын уулзалт


Энэ сарын уулзалт нөгөөдөр буюу 12-р сарын 14-ний өдөр 18:30 - 20:30 цагын хооронд Монгол улсын их сургуулийн Газарзүйн Геологийн сургуулийн байранд (хуучнаар Худалдаа үйлдвэрийн сургуулийн 1-р байр, доорх газрын зургыг үзнэ үү) 306 тоотод болно. 

Уулзалтын хөтөлбөр:
18:30 - 18: 40 Бүртгэл, уулзалтын танилцуулга
18:40 - 19:10 Интерпрайс Архитектур Загварчлал болон ГМС - П.Амар, EON ХХК-ы захирал 

19:10 - 19:30 Завсарлага
19:30 - 20:00 Газарзүйн Мэдээллийн Системийг Үндэсний Статистикийн Хороонд хэрхэн ашиглаж байгаа талаар, ArcGIS Map Application-ийг хэрхэн ашигласан - Ц.Эрдэнэмөнх, Монголын Үндэсний Статистикийн Хорооны Мэдээлэл боловсруулалт, технологийн газар

20:00 - 20:30 Хэлэлцүүлгэ: Geo-meeting-ийн 2012 оны уулзалтуудын тухай
Төлбөр: ҮНЭГҮЙ
Санаачлагч:  
"Гео-мэдээлэл" блог
Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо

Дэмжигчид: 
"Геомонгол" блог

Friday, December 9, 2011

Дэлхийн гадаргуугийн өндөршлийн олон-хэмжээст өгөгдөл 2010

Дэлхийн гадаргуугийн өндрийн олон-хэмжээст өгөгдөл 2010
(Global Mulch-resolution Terrain Elevation Data 2010)

АНУ-ын Геологийн алба (USGS) болон Үндэсний гео-орон зайн мэдээллийн хүрээлэн (NGA) хамтран Шайтл Радарын Байрзүйн Үнэлгээ (SRTM)-ний Гадаргуугийн  өндрийн тоон өгөгдлүүд (DTED), Канадын өндрийн өгөгдлүүд, СПОТ5-ийн тулгуур 3-хэмжээст өгөгдлүүд, НАСА-гийн Мөс, Үүл болон Газрын Өндрийн хиймэл дагуул (ICESat)-ын өгөгдлүүд, Антарктид болон Грийнлэндийн өндрийн сайржуулсан загварууд гэсэн мэдээллүүдийг нэгтгэн Дэлхийн гадаргуугийн өндрийн олон-хэмжээст өгөгдөл 2010 (Global Mulch-resolution Terrain Elevation Data 2010)-ийг 30, 15 болон 7,5 арк-секунд (arc-seconds)-ийн нарийвчалтай буюу ойролцоогоор 1 км, 500 м болон 250 м хэмжээсүүдээр хамгийн бага болон их өндөр, өндрүүдийн дундаж , голч өндөр, өндрийн стандарт хазайлт, системчилэгдсэн дэд-жишээнүүд (systematic subsample) болон эргийн тодруулалт (breakline emphasis.) зэрэг үзүүлэлтээр боловсруулсан байна.



Энэхүү өгөгдөл нь GTOPO30-ийг сайжруулсан хувилбар бөгөөд хэвтээ датумын хувьд WGS84 (World Geodetiv System 1984), босоо датум нь EGM96 (Earth Gravitational Model 1996) геоидийг хэрэглэсэн байна.

Өгөгдлийг USGS-ийн EROS төвөөс ҮНЭГҮЙ татан авч хэрэглэж болно.

Эх сурвалж: USGS

Wednesday, December 7, 2011

Friday, December 2, 2011

ГМС-ийн өдөр: "Зайнаас тандан судлалын ахисан түвшиний судалгаа: Микро/нано хиймэл дагуулын тухай" сэдэвт салбар хуралдаан

ГМС-ийн өдөр: "Зайнаас тандан судлалын ахисан түвшний судалгаа: Микро/нано хиймэл дагуулын тухай" сэдэвт салбар хуралдаан

Энэ жилийн ГМС-ийн өдрийн онцлог бол 2 газар зэрэг үйл ажиллагаа явагдсан бөгөөд үүний нэг нь "Зайнаас тандан судлалын ахисан түвшний судалгаа: Микро/нано хиймэл дагуулын тухай" сэдэвт салбар хуралдаан МУИС-ийн ФЭС-ийн "NUM-ITC-UNESCO" Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лаборатори дээр 15:00 - 18:00 цагын хооронд болсон юм. Та бүхэнд энэхүү хэсгийн илтгэлүүдийг танилцуулж байна.

Хөтөлбөр:
  • Нээлтийн үг:  Проф.Док Р.Цолмон
  • Илтгэл 1:   Док.М.Эрдэнэтуяа /Байгаль Орчны Мэдээлэл Тооцооллын Төв/ 

  • Илтгэл 2:  Н.Энхжаргал /NUM-ITC-UNESCO ЗТС/ГМС лаборатори/

  • Илтгэл 3:  Проф.Док Ш. Бат-Эрдэнэ /Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/ ...P.S: Удахгүй нөхөж оруулна...
  • Илтгэл 4:  Проф.Док Т.Чулуун /NUM-ITC-UNESCO ЗТС/ГМС лаборатори
Энэхүү илтгэл нь дэлхийд алдартай  Nature сэтгүүлд хэвлэгдсэн юм.

  • Илтгэл 5:  Проф.Док Түгжсүрэн /ШУТИС-Материал Технологийн Сургууль/ ...P.S: Удахгүй нөхөж оруулна...
  • Илтгэл 6: Докторант. С. Түмэннаст/NUM-ITC-UNESCO ЗТС/ГМС лаборатори/

    ...P.S: Энэ илтгэл юникод дээр байгаагүй учир хөрвүүлэхэд зарим горимууд нь алдагдсан тул хүлцэл өчье. ...
  • Бичил хиймэл дагуул хөөргөх тухай Үндэсний Зөвлөл байгуулах, нээлттэй хэлэлцүүлэг