Өмнө Монгол ном цувралаар мэдээлж байсан "ArcGIS-ийг эхлэх нь ..." (Getting started ArcGIS), "ArcCatalog-ийг хэрэглэх" (Using of ArcCatalog) гэсэн номнууд ИНТЕРНОМ номын дэлгүүрээр зарагдаж эхэлсэн байна.
Зайнаас тандан судлал (RS), Газарзүйн мэдээллийн систем (GIS),
Байршил тогтоогч хиймэл дагуулын систем (GNSS)-ийн хэрэглээний тухай
Monday, November 24, 2008
ArcGIS-ийн номнууд худалдаанд гарлаа
Өмнө Монгол ном цувралаар мэдээлж байсан "ArcGIS-ийг эхлэх нь ..." (Getting started ArcGIS), "ArcCatalog-ийг хэрэглэх" (Using of ArcCatalog) гэсэн номнууд ИНТЕРНОМ номын дэлгүүрээр зарагдаж эхэлсэн байна.
Neogeography гэж юу вэ?
Хэдхэн хоногийн өмнө Neogeography-ийн тухай виртуал семинаруудын тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл үүний гол төлөөлөгч болох Андрей Тюрнер-ийн 2007 оны Кансасын их сургуульд болсон ГМС-ийн өдрийн хуралд тавьсан "Нео-гео-газарзүй болон ГМС" илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Wednesday, November 19, 2008
ГМС-ийн өдрийн хөтөлбөр (GIS day)
Өнөөдөр дэлхийн 72 улс орон, АНУ-ын 50 муж ГМС-ийн өдрийг тэмдэглэж байна, гэхдээ цагийн бүсчлэлээс хамаарч зарим улс орнууд одоогоор тэмдэглэж эхлээгүй байгаа билээ. Манай улсад энэ өдрийг тэмдэглье гэсэн санал тавихад хүмүүс нөгөө л баяр цэнгээнээр төсөөлөн надад баярын мэнд гэх юм үнэндээ ГМС-ийн ашигладаг, сонирхдог хүмүүсийг хооронд ойртуулж, мэдээлэл солилцох өдөр болгож тэмдэглэмээр санагдаад өөрийнхөө мэддэг болон энэхүү блогоор энэ өдрийг тэмдэглэе гэсэн санал тавьсан юм. Мэдээж энэ жилийн хувьд бид хоцорчихсон олон нийтэд ГМС-ийг сурталчилсан өдөрлөг явуулж чадахгүй, ГМС-чидийг цуглуулах зар явуулаагүй билээ. Гэсэн хэдий ч дараа жил энэ үйл ажиллагааг албан ёсоор тэмдэглэе, үүнийг зохион байгуулахад ГМС-чид, байгууллага, хувь хүмүүс дэмжээд хамтраад ажиллахийг уриалж байна. Үүний бэлтгэл болгож ГМС-ийн өдрийн хөтөлбөр орон бүрд янз бүр байдаг ч, түүнд хэрэгтэй материал болон үйл ажиллагааны зарим нэгээс нь энд дурдья гэж бодлоо.
ГМС өдрийг:
- ГМС-ийн мэргэжилтэнгүүд
- Боловсролын салбар
- Оюутан, сурагчид
Энэ өдөр ГМС-ийн тухай онол болон практикийн бага хурал, лекцийг мэргэжилтэнгүүд эсвэл боловсролын салбарын хүмүүс олон нийт ялангуяа оюутан, сурагчидад танилцуулж богино хэмжээний сургалтыг зохион байгуулдаг байна. Үүнд хэрэгтэй бүхий л материал, постер, сургалтын материал болон бусад зүйлсийг www.gisday.com -ээс аван ашиглаж болох юм байна. Жишээ болгон манай өмнөд хөрш Хятад улсад энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэж байгаа хөтөлбрийг танилцуулья.
Time: November 19, 2008 Wednesday 14:00-17:00 pm
14:00-14:30: GIS Day and to introduce discipline GIS
14:30-15:20: Lecture 1: OGC open geographic information services specification (ESRI Beijing)
15:30-16:20: Lecture 2: Open Source GIS software stack (OSGeo China)
16:20-17:00: QA, to discuss and draw
Эндээс харахад энэ үйл ажиллагаанд нэг их цаг хугацаа, хөрөнгө орохгүйгээр бид зохион байгуулах боломжтой харагдаж байна. Мөн http://www.gisday.com/support/materials.html хуудасаар орон хэрэгтэй зүйлс болон зарим нэг сургалтын материалуудтай танилцаж болно гэдгийг дахин сануулья.
Tuesday, November 18, 2008
ГМС-ийн өдөр (GIS day)
Монгол улс 40 гаруй жилийн өмнөөс хиймэл дагуулын мэдээг хүлээн авч, өөрсдийн судалгаа, мэдээлэлд ашигласан мөн 1990-иэд оны эхэн үээс л ГМС-ийг хэрэглэж ирсэн бөгөөд цаг уур, геологи, уул уурхай, биологи, экологий судалгаанд түгээмэл хэрэглэж олон тооны (тоог нь гаргамаар санагдаад, гэхдээ хангалттай гэж бодож байгаа) мэргэжилтэнгүүдтэй болсон билээ. Иймээс салбар хоорондын уялдаа холбоо болон хамтын ажиллагааг сайжруулах, сонирхогч талуудын цар хүрээг нэмэгдүүлэх үүднээс ирэх жилээс (2009 онд) энэхүү ГМС-ийн өдрийг орон даяар тэмдэглэе гэсэн саналыг ГМС-ийн мэргэжилтэн гэж явдагийн хувьд дэвшүүлж байна. Иймээс та бүхнийг одооноос энэхүү үйл ажиллагааг дэмжин холбогдоно уу.
Chandrayaan-1 хиймэл дагуулын лазерийн төхөөрөмж
2008 оны 11-р сарын 16-ны өдөр ISRO буюу Энэтхэгийн сансар судлалын байгууллага Энэтхэгийн сарыг судлах Chandrayaan-1 хиймэл дагуулын лазерийн төхөөрөмжийг амжилттай асааж мэдээлэл авах боломжтой болсон байна. Сарны лазерийн төхөөөрөмж нь (LLRI) сарны гадарга руу нил улаан туяаны лазерийг цацан түүнээс ойж ирсэн долгионы хувиар зураглал хийх зориулалттай мэдрэгч юм. Мөн өмнө нь Chandrayaan-1 хиймэл дагуулын Гадаргуугын зураглалын камер (ТМС), Цацрагийн хувийн мониторинг (RADOM) болон Сарны нөлөөллийн дээж (MIP) төхөөрөмжүүдийг амжилттайгаар асааж мэдээллүүдийг цуглуулж байна. ТМС-ийн дэлхийн бөмбөрцгийн зургуудыг харуулсан (2008 оны 11-р сарын 4-ний нийтлэл) бол энд түүний авсан сарны гадаргуу болон MIP-ийн авсан зурагнуудыг танилцуулж байна.
Эх сурвалж: GIS Development
Thursday, November 13, 2008
Монгол ном: Байгалийн нөөцийн менежментэд NGIC-ийн оролцоо
Монгол улсын Засгийн Газар Нидерландын вант улсын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд, шинэ түншлэлийг бий болгох, манай улсын тогтвортой хөгжлийн болон байгаль орчныг хамгаалах зарчмуудыг нэгтгэх, улмаар нийгмийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор 2006 оны 12-р сараас “Байгалийн Нөөцийн Менежментийн Үндэсний Геомэдээллийн Төв (NGIC)” төсөл үйл ажиллагаагаа эхэлсэн юм.
- Төслийн танилцуулга
- Байгаль орчны салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах
- Мэдээ, мэдээллийн менежмент
- Байгаль орчны мониторингид хиймэл дагуулын мэдээг ашиглах
- Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын хэрэглээний загварууд
- Төслийн хүрээнд гүйцэтгэсэн ШУ-ы магистрийн ажлын хураангуй
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт
Энэхүү номыг NGIC-ийн вэб хуудаснаас бүрэн эхээр нь татан авч уншиж болох юм байна. Удахгүй 12-р сард 2 дахь ном нь гарахаар бэлтгэгдэж байна.
Эх сурвалж: NGIC төсөл
Нийтлэл: Ариунзулын "агаар"-аас харсан ой
Биологич Я.Ариунзул "Монгол орны ойт хээрийн бүсийн ойг хиймэл дагуул ашиглан зайнаас тандан судлах арга" сэдвээр биологийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Танин мэдэхүй булангийн энэ удаагийн ээлжинд биологийн шинжлэх ухааны салбараар сонин сайхан юу байгааг сонирхох хуваарьтай байлаа. Энэ салбарт нэгэн монгол бүсгүй сонирхолтой сэдвээр докторын зэрэг хамгаалсан бүтээл хийсэн гэдгийг дуулаад түүнтэй ярилцлага хийв.
Я.Ариунзул доктор мэргэжлийн өндөр түвшинд ярьсан ба монголчууд бүгдээрээ биологич биш зэргийг харгалзан өөрийн ойлгосон хэмжээгээрээ хүүрнэе хэмээн шийдлээ. Хэрэв та хүсвэл өөр нарийн ширийн юмыг яригчаас хэзээ ч асууж болно гэдэгт найдаж байна.
Манай байгаль хамгаалахынхан байсгээд л буга, зээр, тарвага, улмаар ой модоо тоолно гээд л томилолт аваад хөдөө явдаг. Тэгээд нэг тоо олж ирдэг. Өнгөрсөн зун билүү дээ. Говь руу тоорой мод тооллоо гэсэн мэдээ гарч байсан санагдана. Ийм судалгаа шинжилгээний ажлуудын практик хэлбэр шинжлэх ухаан талаасаа илүү улс ардын аж ахуйд үргэлж хэрэг болдог. Өөрөөр хэлбэл чиглэлийн салбарт үндсэн гарын авлага хэлбэрээр ашиглагддаг.
Я.Ариунзулын ярьж байгаагаар бол байгаль орчны тулгамдсан асуудлуудыг баримтаар тоочих явцад заавал газар дээр нь очиж нүдээр харахаас гадна давын өмнө сансрын хиймэл дагуулыг бүтээлчээр ашиглаж хэвших нь шинэлэг арга мөн гэж үзэж байна. Тэр хиймэл дагуулын өдөр тутмын мэдээг ашиглан манай орны ой өнөөдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 7.6 хувийг эзэлж байна гэсэн тоог олжээ. Өмнө нь ойчид хээр гадаа явж явж 11.2-8.6 гэсэн тоонуудыг цуглуулж ирсэн байдаг. Харин байгаль хамгаалах хөдөлгөөнийхний амнаас ой мод маань нэгээс хоёр хувьд хүрчихлээ гэхийг сонссон. Баримт, баримтыг хянасан баримт зэрэг нь байгаль хамгаалах салбарт зөв гарч өгдөггүй хэцүү асуудал. Эзгүй хээрээс ирэх мэдээлэл заримдаа шинжлэх ухаан гэхээсээ илүү бүр домог, үлгэрийн шинжтэй болоод ирэх тохиолдол байдаг. Тэгэхээр яалт ч үгүй сансрын хиймэл дагуулын зураг одоо хэрэг болоод байгаа нь шаардлага юм.
Я.Ариунзулаас хиймэл дагуулын талаар олон асуултад хариу авсан юм.
Одоогийн байдлаар дэлхийг тойроод 4800 орчим хиймэл дагуул явж байгаа. Зарим хиймэл дагуул тодорхой объектыг байнга тандаад дээрээс хөдөлгөөнгүй ширтэж байдаг бол зарим нь тойроод явж байх жишээтэй. Сансрын тойрогт өмнөх зуунд саран авхай ганцаар манай дэлхийг тойрон эргэлддэг байсан бол одоо орбит тойрогт олон багаж тэнгэрт байна. Хөгжилтэй чадалтай орнууд өөрсдөө хиймэл дагуул хөөргөн хамаг ажлаа "тэнгэр"-ээс амжуулдаг хандлага тогтож эхэллээ. Ажил төрлийн байдал, нөхцөл бололцооноос шалтгаалан дагуулууд газраас 800-36 000 км-ийн өндөрт зайгаа олон тойрч явдаг аж. Үүрэн телефоноос эхлэн цэрэг тагнуулын зориулалттай өчнөөн олон ил далд хиймэл дагуул байгаа бөгөөд тэр болгоныг ашиглах хэрэглэх явдал нь харилцан адилгүй. Заримынх нь мэдээг авахад өндөр төлбөртэй. Ер нь ихэнх нь төлбөргүй гэсэн шүү.
Байгаль орчны сэдвээр мэдээ, зураглал өгдөг Францын "Spot", АНУ-ын "Landsat" зэрэг хиймэл дагуулууд үнэ төлбөргүй бөгөөд холбогдох хаяг, сайт руу ороод өөрийн оронтой хамаатай мэдээлэл авч болдог. Энэ төрлийн дагуулууд зураг авалт, мэдээллээ байн байн шинэчлэх тул өмнөх мэдээлэл нь илүүдэл болчихдог. Заримдаа арав хоногийн өмнө авсан Монгол орчмын газрын зураг үнэгүй, хуучраад байх жишээтэй. Сансраас авсан зургийн код, тэмдэглэгээг зөв гаргаж, бүтээлчээр ашиглаж чадвал хааш хаашаагаа 70 см хүртэлх объектыг тодруулан гаргаж болдог. Гэхдээ энэ нь төлбөртэй. Энгийн тохиолдолд 30х30 метрийн талбайгаас том зайны зураглал үнэгүй байдаг.
Эндээс санаа авахад манай орон ч бусдын жишгээр "хуруу хумсаа хуйхалж байгаад" Орос, Хятадын сансрын аль нэг буудлаас ганц хиймэл дагуул хөөргөчихмөөр юм шиг. Дэлхийн астрономын холбоо гэдэг байгууллага энэ асуудлыг хариуцдаг юмуу даа. Хэрэв бид тэгвэл муугаар бодоход түймэрт явсан "МИ-8" нисдэг тэргээ дор нь олоод авчих жишээтэй.
Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалаад жилийн ихэнх улирал цэлмэг байдаг. Энэ нь Англи зэрэг үргэлж будан татсан орныг бодоход төвөг чирэгдэл багатай, судалгаа шинжилгээ тандалтад таатай нөлөө үзүүлдэг гэнэ.
Я.Ариунзул "агаар"-аас Монголоо харж байхад ойн хувьд Галтай, Булнай зэрэг Хэнтийн нурууны Батсүмбэр сумын нутаг хавьцаа ой нэмэгдсэн байна гэнэ. Гэвч ихэнх нутагт ойн сан сийрэгшиж, үндсэндээ өмнөх жилүүдээс ой эзлэх талбай бүтэн нэг хувиар хорогдсон нь түгшүүрийн хэмжээнд хүрчээ. Монголын ой бол дэлхийн ойт хээрийн бүсийн хамгийн урд хил гэж үздэг. Тийм болохоор маш эмзэг ойтой. Манай орны ой хулгайн модчингуудад өртөх хэрээр хээр талын бүс төдий чинээ хойшоо тэлэх нигууртай тул онцгой анхаарах шаардлагатай аж. Аж ахуйд шилмүүст модыг 120 нас хүргэж байж өөрөөр хэлбэл данхын чинээ бүдүүн болсны дараа хэрэглэвэл хаа хаанаа ач холбогдолтой. Хулгайч нар одоо хамаг нялх модыг хядсанаас ой сүйрэх байдалд хүрээд байгаа. Нарс нас сүүдэр 300 хүрчихээд үхэж өгдөггүй навсайчихаад зулзаган моддын өсч өндийхөд "шавар" болдог тал ч бий. Ойн гүнг судлаад байхад хулгайчид өртөөгүй хэсэг нь хөгширч буй ангилалд орсон байна гэнэ. Хулгайгаар мод бэлтгэгчид модны захаас, аль бартаа багатай хэсгийг амарчлан хөрөөддөг тул ой нэлэнхүйдээ сөнөлтийн байдалд оржээ. Үүнтэй тэмцэх хууль эрх зүй өөрөө бас учир дутагдалтай хэмээн өмнө нь мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан Я.Ариунзул яриандаа дурдаж байсан юм. Тэрээр саяхан АНУ-д очиж тэндхийн байгаль хамгаалах хуулийг сонирхсон юм байна. Манай хуулиар аливаа нэг уул уухайн компани байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүйгээр олборлолт явуулахад торгууль хүлээдэг. Тэр торгуулийн хэмжээ нөхөн сэргээлт хийснээс хэд дахин бага шийтгэлтэйг манай хуульчдаас бусад нь бүгд мэддэг л дээ.
Сансраас тандалт хийх ажил нь одоогоор манай байгаль орчны салбарт хийж буй судалгааны зардлаас 26 дахин бага өртөгтэй тооцоо гарчээ.
Я.Ариунзулын хийж буй судалгаа шинжилгээний ажлыг газар дээр нь очиж сонирхох хүн байвал МУИС-ийн биологийн тэнхимд очвол бүх зүйл ил тод нээлттэй гэсэн.
Жамбалын ГангааЭх сурвалж: Өдрийн сонин
Monday, November 10, 2008
Гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийн тухай виртуал семинарууд
Өнгөрсөн гурван жилд Америкийн их сургуулиудийн газарзүйн мэдээллийн системийн холбоо (UCGIS), Их британий Хааны газарзүйн нийгэмлэгийн тоон судалгааны баг (QMRG), Дэлхийн их сургуулиудийн сүлжээний (WUN) Даян дэлхийн ГМС-ийн академи (GGISA) хамтраад олон улсын виртуал семинаруудыг зохион байгуулж байгаа юм байна. Та бүхэнд 2008 оны намрын улиралд зохион байгуулж буй Neography нэрийн доор зохион байгуулж байгааа 6 семинарыг хуваарийн хамтаар танилцуулж байна.
Өдөр | Илтгэгч | Сэдэв |
10-р сарын 8 | Jeremy Crampton ( | Сүлжээгүй (NET) газрын зураг: 21-р зууны neography |
10-р сарын 22 | Muki Haklay | Neography шинэ зүйл үү? |
11-р сарын 5 | M.W.Dobson | Өгөгдлийн чанар болон neography |
11-р сарын 12 | Martin Dodge | Бидэнд хэрэглэгчийн үүсгэсэн зураглал хэрэгтэй юу? |
12-р сарын 3 | Mike Goodchild | Сайн дурын гео-мэдээлэл: Хүмүүс эсвэл мэдрэгчүүд |
12-р сарын 17 | Dan Sui | удахгүй зарлагдах болно... |
Семинарууд нь техник болон шинэ багаж, хэрэгсэлүүдийг танилцуулахын зэрэгцээ уламжлалт зураг зүй аргуудад тулгуурлан судалгаа хийх, Google-ийн газрын зураг шиг API ашиглах, GPX, KML зэрэг форматуудыг гео-зүүлтээр фото зурагнуудтай холбох, тэдгээрийн зургийн зураг гэхээсээ илүүтэйгээр нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбаруудад хэрхэн ашиглаж олон нийтийн хүртээмж болгох талаар дурьдсан байна.
Семинарууд дээрх хамтрагч байгууллагуудын гишүүд, оюутнууд, хамтрагчдаас гадна сонирхож буй байгууллага, судлаачид, оюутнуудад нээлттэй бөгөөд төгсөх гэж буй оюутнууд эссэ бичих , өөрсдийн судалгааг танилцуулах, вэбсайт хийх , мэтгэлцээн зохион байгуулах зэргээр идэвхтэй оролцож болно.
Энэхүү сэминаруудад өөрийн биеэр илтгэл тавьж оролцож болохоос гадна видео илгээх, вэб-кам болон бусад зүйлүүдийг ашиглан интэрнэтээр холбогдон оролцож болно. Семинарт Marratech технологийг ашиглан Windows, Mac OS, Linux системүүд дээр хийгдэх бөгөөд үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллэлийг www.marratech.com -оос авч болно. Мөн Dave Unwin-ийн э-шуудан: d.unwin@wun.ac.uk эсвэл www.wun.ac.uk вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг сонирхож болно. Сонирхогч болон оролцогчид семинар болох өдрийн 16:45 (Английн цагаар) цагт бэлэн байх хэрэгтэй бөгөөд семинат 17:00 цагт эхэлнэ. Семинарт хэрхэн оролцох тухай зааварыг дараахь вэб хуудаснаа үзнэ үү. www.wun.ac.uk/ggisa/seminars.html Орчуулсан: Б.Учрал
Эх сурвалж: WUN-Virtual Seminars
Friday, November 7, 2008
Монгол ном: Газарзүйн мэдээллийн системийн ArcView программын гарын авлага
Удахгүй зохиогч нар энэ номоо сайжруулан, олон нийтэд түгээх зорилгоор худалдаанд гаргахаар номын 2 дахь хэвлэл дээр ажиллаж байгаа мэдээлэл байна.
ЗТС-ийн өгөгдөл, мэдээллэл боловсруулах хичээлүүд
(ScanEx үнэгүй видео хичээлүүдийг санал болгож байна)
Видео хичээлүүд нь программыг хэрхэн ашиглах, ЗТС-ийн өгөгдлүүдийг ашиглах, бусад программ хангамжийн файлын формат хөрвүүлэх, дүн шинжилгээ хийх зэрэг түгээмэл үйлдлүүдийн тухай дурьдсан болно.
Энэхүү хичээлүүдийг ScanEx-ийн http://support.scanex.com/software/sm_videocourse/index.htm вэб хуудаснаас үнэгүй татаж авч болох бөгөөд нэмэлт мэдээлэл болон асуултыг software@scanex.ru -ээс асууна уу.
Эх сурвалж: ScanEx newsletter
Thursday, November 6, 2008
Монгол ном: ArcCatalog-ийн эхлэл
(Using ArcCatalog)
ArcCatalog нь ArcGIS программ хангамжийн мэдээ, өгөгдлийг цуглуулах, хадгалах, түүний мета-мэдээллийг үүсгэх, хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах, файл, фолдерийн зохион байгуулалт зэрэг Windows-ийн орчинд ажиллахад хэрэгтэй бүхий үйлдлүүдийг агуулснаас гадна өөрийн орчинд ArcToolbox-ийг дуудан ажиллуулах боломжтой чухал программ хангамж билээ. Та бүхэн энэ тухай "ArcCatalog-ийн эхлэл (Using ArcCatalog)" номноос үзэж уншиж болох бөгөөд
- 1-р бүлэг: ArcCatalog-ийн танилцуулга
- 2-р бүлэг: Хялбар анхан шатны хичээлүүд
- 3-р бүлэг: Каталогийн сууриуд
- 4-р бүлэг: Каталогт юу агуулж байна вэ?
- 5-р бүлэг: Каталогийг үүсгэх буюу байгуулах
- 6-р бүлэг: Каталогийн агуулгыг зохион байгуулах
- 7-р бүлэг: Нэгж бүрийн газарзүйг судлах
- 8-р бүлэг: Хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах
- 9-р бүлэг: Мета-өгөгдөлтэй ажиллах
- 10-р бүлэг: Элементүүдийг хайх
- 11-р бүлэг: Газрын зураг болон давхаргуудтай ажиллах
- 12-р бүлэг: Дүрс файлтай ажиллах
- 13-р бүлэг: Багц давхаргатай ажиллах
- 14-р бүлэг: Хаягуудыг кодлох
- 15-р бүлэг: ArcCatalog-ийг тусгайлан өөрчлөх
- Хадмал товч толь
Номыг М. Саандарь (PhD), M.Эрдэнэтуяа (PhD), М.Одбаяр (M.Sc), Л.Очирхуяг (M.Sc) нар орчуулсан бөгөөд номтой холбоотой мэдээллийг дараахь хаягаар авна уу.
С.Энх-Амгалан
МонМЭП ХХК,
Мэдээлэл технологийн үндэсний төвийн байр, Өрөө 312
Улаанбаатар 14200, Монгол
Утас/факс: +976-11-310134
Э-шуудан: mongis@magicnet.mn
Гео-мэдээллийн тэтгэлэг
(Geo Challenge Grants)
Google.org -ээс газрын зургийг өөрсдийн ажилд ашиглан, ашгийн бус байгууллага, хүмүүст зориулсан Гео-мэдээллийн тэтгэлэг (Geo Challenge Grants)-ийг өөрсдийн хамтын ажиллагааны хүрээнд зарлаж байна. Энэ тэтгэлэг нь 5000 - 100000 америк долларын өртөгтэй бөгөөд газрын зураг нь хэрхэн тэдний ажил, судалгаанд туслаж, олон нийтэд түгээж байгаа нь харуулсан төсөлд олгогдох юм байна. Тэтгэлэгт оролцох нэгжүүд онлайнаар 2008 оны 12-р сарын 22-ны дотор материалаа өгөх хэрэгтэй юм байна. Энэ тухай дараахь хаягнаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Хаяг: http://www.google.org/geochallenge.html
Эх сурвалж: http://www.google.org
Wednesday, November 5, 2008
Монгол ном: Газарзүйн мэдээллийн системийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах зарчмууд
Д.Амарсайхан (Head of Geoinformatics Department, Institute of Informatics and RS, Mongolian Academy of Sciences), М.Ганзориг (Director of Institute of Informatics and RS, Mongolian Academy of Sciences) нарын “Газарзүйн мэдээллийн системийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах зарчмууд” номыг та бүхэндээ танилцуулж байна. Энэхүү ном нь байгаль орчны судалгаа, түүний нөөцийн менежментэд гео-мэдээллийн технологи, арга зүйг хэрхэн ашиглах онолын болон хэрэглээний жишээтэй тайлбарласан болно. Ном нийтдээ 10 бүлгээс бүрдсэн бөгөөд
- 1-р бүлэг: ГМС, түүний бүрэлдэхүүнүүд
- 2-р бүлэг: Өгөгдлийн загвар, бүтцүүд
- 3-р бүлэг. Мэдээллийн сангийн загвар
- 4-р бүлэг: Газрын зураг, проекц болон координатын систем
- 5-р бүлэг: Мэдээ, өгөгдлийг оруулах, хадгалах, гаргах
- 6-р бүлэг: ГМС-д хэрэглэдэг түгээмэл статистик аргууд
- 7-р бүлэг: Зайнаас тандан судлал, тоон дүрс мэдээ боловсруулах аргууд
- 8-р бүлэг: ГМС-ээр 3 хэмжээст өгөгдлийг боловсруулах
- 9-р бүлэг:Газарзүйн мэдээллийг боловсруулах, орон зайн дүн шинжилгээ хийх
- 10-р бүлэг: Оптикийн болон радарын тандан судалгааны ялгаа
Энэхүү номны тухай нэмэлт мэдээллийг зохиогч нараас лавлана уу. Д.Амарсайхан: 99005149
Google-ийн газрын зураг татагч
Google-ийн газрын зураг татагч программ хангамжийн шинэ хувилбар нь 10-р сарын 22-нд гарсан байна.

Энэхүү програм хангамж нь танд Google-ийн газрын зургийн өөрийн сонирхож байгаа газар нутаг, хотоор өөрийнхөө компьютерт хадгалах боломжийг нээж өгч байна. Тэгэхдээ эдгээрийг MapViewer-ээр харах эсвэл нэгтгэн томоор BMP форматаар харж болно. Хамгийн чухал нь энэ нь зөвхөн хувийн таны болон танай байгууллагад нь хэрэглэж ямар нэгэн худалдааны зорилгоор ашиглахгүй байхийг сануулж байна.
Татах холбоос энэ байна.
Tuesday, November 4, 2008
Монгол ном: ArcGIS-ийг эхлэх нь ...
(Getting started ArcGIS...)
Монгол хэл дээр нилээн хэдэн ном хэвлэгдсэн юм байна шүү, тэгээд цувралаар тэдгээрийг танилцуулж байна.
МонМЭП ХХК нь ESRI-гийн албан ёсны төлөөлөгчөөр 2002 оноос ажиллаж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн энэхүү номын орчуулгын эхлүүлэн 2006 онд хэвлүүлсэн байна. Энэхүү ном нь ArcGIS-ийг тухай үндсэн мэдээллийг өгөхөөс гадна, эхлэн суралцагч, анх удаа хэрэглэж буй хүмүүст зориулсан удиртгал хичээлүүдийг агуулсан байна. Ном нь ArcGIS-ийн мэдэх, ArcGIS-ийн төслүүдтэй ажиллах гэсэн 2 хэсгээс бүрдэж нийтдээ 8 бүлгээс бүрдэж байна. Үүнд:
1-р хэсэг: ArcGIS-ийг мэдэх
- 1-р бүлэг: ArcGIS-д тавтай морилно уу
- 2-р бүлэг: ArcCatalog болон ArcMap-ийг судлах
- 3-р бүлэг: ГМС-ийн өгөгдлийг судлах
- 4-р бүлэг: ГМС-ийн төслийг төлөвлөх
- 5-р бүлэг: Мэдээллийн санг бүрдүүлэх
- 6-р бүлэг: Дүн шинжилгээ хийх өгөгдлийг бэлдэх
- 7-р бүлэг: Дүн шинжилгээ хийх
- 8-р бүлэг: Үр дүнгээ харуулах
С.Энх-Амгалан
МонМЭП ХХК,
Мэдээлэл технологийн үндэсний төвийн байр, Өрөө 312
Улаанбаатар 14200, Монгол
Утас/факс: +976-11-310134
Э-шуудан: mongis@magicnet.mn
Chandrayaan-1 хиймэл дагуулын анхны зураг
Chandrayaan -1 буюу санскрит хэлээр "саранд амьдрагч" Энэтхэгийн хиймэл дагуулыг 2008 оны 10-р сарын 22-нд Энэтхэгийн сансар судлалын байгууллага НАСА-гийн хамтын ажиллагааны хүрээнд хөөргөсөн билээ. Энэхүү хиймэл дагуул нь 1380 кг жинтэй, тандан судлалын хэд хэдэн мэдрэгч суурилуулсан бөгөөд үзэгдэх, ойрын нил улаан туяа, нарийн болон нягт рентгэн туяаны мужуудад мэдээлэл цуглуулах юм байна.
1-р зураг. Chandrayaan-1 хиймэл дагуул
Terrain Mapping Camera (ТМС, Гадаргуугийн зураглалын камер) бол Chandrayaan-1-д байгаа 7 төхөөрөмжийн нэг бөгөөд хар, цагаан өнгөөр үзэгдэх гэрлийн мужад зураглал үйлдэх юм байна. Түүний орон зайн нарийвчлал нь 5 м, зурвасын өргөн 40 км бөгөөд сарны гадаргуугийн өндөр нарийвчлалтай зураглал үйлдэх үүрэгтэй байна. ТМС нь 10-р сарын 29-нд анхны зурагнуудаа амжилттай авсан байна.
2-р зураг. TMС-ийн анхны зурагнууд
Энэ төсөлд ойролцоогоор 3,86 тэрбум рупи буюу 80 сая америк доллар зарцуулсан байна.
Эх сурвалж: GIS development
Monday, November 3, 2008
Монгол ном: Зайнаас тандан судлал (ЗТС), Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэсүүд
Манай судлаачид, оюутнуудын гео-мэдээллийн тухай мэдээллийн эх үүсвэр нь ихэвчлэн интернет, эсвэл ямар нэгэн гадны сурах бичиг, номнууд байдаг билээ. Тэгвэл эх хэл дээр минь хэвлэгдэн гарсан номуудыг та бүхэндээ танилцуулья гэж бодлоо.
Энэ ном нь үндсэндээ ЗТС, ГМС гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд 11 бүлгээс бүрдсэн байна. Үүнд:
1-р хэсэг: ЗТС-ийн үндэс, тоон мэдээлэл боловсруулах
- 1-р бүлэг: ЗТС-ийн физик болон онолын үндэс
- 2-р бүлэг: ЗТС-д хэрэглэж буй тавцан болон мэдрэгчүүд
- 3-р бүлэг: Тоон мэдээлэл боловсруулах аргууд
- 4-р бүлэг Богино долгионы тандан судлал
- 5-р бүлэг: Дүрс мэдээнд дүн шинжилгээ хийх мэдлэгт тулгуурласан аргууд
- 6-р бүлэг: Оптикийн болон радарын тандан судалгааны ялгаа
- 1-р бүлэг: ГМС, түүний бүрэлдэхүүнүүд
- 2-р бүлэг: Өгөгдлийн загвар, бүтцүүд
- 3-р бүлэг. Мэдээллийн сангийн загвар
- 4-р бүлэг: Мэдээ, өгөгдлийг оруулах, хадгалах, гаргах
- 5-р бүлэг: Газарзүйн мэдээллийг боловсруулах, орон зайн дүн шинжилгээ хийх
Газарзүйн Мэдээллийн Систем(GIS)-ийн Мастерийн зэргийн хөтөлбөр
(Шведийн Лунд Их Сургуулийн ГМС-ийн төв)
Энэхүү хөтөлбөрийн үр дүнд олж авсан Мастерийн зэрэг нь зөвхөн Шведэд хамаарах бөгөөд тухайн суралцагчийн эх орон нь мөн хүлээн зөвшөөрч болно. Хамгийн гол нь энэхүү сургалт нь үнэгүй бөгөөд дэлхийн олон улс орноос суралцдаг байна. 2009 оны 1-р сараас сургалт эхлэх бөгөөд түүнтэй холбоотой мэдээллүүдийг дараахь хаягаас авна уу.
Хаяг: http://www.giscentrum.lu.se/luma-gis/index.htm
P.S: Энэ хөтөлбөрийн тухай мэдээлэл өгөгдлийн маягт өгөх өдрөөс хоцорч олдсон тул хүлцэл өчье.