| ||
|
ГЕО МЭДЭЭЛЭЛ
Зайнаас тандан судлал (RS), Газарзүйн мэдээллийн систем (GIS),
Байршил тогтоогч хиймэл дагуулын систем (GNSS)-ийн хэрэглээний тухай
Saturday, November 3, 2018
Газарзүйн мэдээллийн системийн өдөр - 2018
Friday, January 12, 2018
Нэгдүгээр сарын Гео-уулзалт
Нэгдүгээр сарын Гео-уулзалт
January Geomeeting
Энэ сарын 2018 оны эхний "Гео-уулзалт" МУИС-ийн NUM-ITC-UNESCO Сансар судлал, зайнаас тандан судлалын лабораторитой хамтран 2017 оны 1-р сарын 17-нд 18:00 цагаас МУИС-ийн Шинэ номын сангийн 202 тоотод болно. Уулзалтаар:
- 18:00 - 18:10 Бүртгэл
- 18:10 - 18:20 Гео-уулзалтын танилцуулга, Монголын гео-мэдээллийн холбоо
- 18:20 - 18:50 Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээнд гео-мэдээллийн аргачлал, технологийг ашиглах нь - С.Энхбат, UM-ITC-UNESCO Сансар судлал, зайнаас тандан судлалын лаборатори
- 18:50 - 19:10 Завсарлага /Networking/
- 19:10 - 19:40 Хөрсний чийгийн тооцоололд хиймэл дагуулын олон спектрийн мэдээг ашиглах боломж - Н.Энхжаргал, UM-ITC-UNESCO Сансар судлал, зайнаас тандан судлалын лабораторийн докторант
- 19:40 - 20:00 Чөлөөлт ярилцлага, хэлэлцүүлэг /FAQ, Networking/
Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд зориулсан НЭЭЛТТЭЙ үйл ажиллагаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсэж байна.
ХАЯГ:
Эх сурвалж: Монголын гео-мэдээллийн холбоо
Thursday, December 21, 2017
12-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд
12-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд
December Geo-meeting
Өчигдөр энэ сарын гео-уулзалтаар нисгэгчгүй төхөөрөмжийн мэдээ боловсруулалт, ашиглалтын тухай танилцуулга хийгдэж, амжилттай болж өнгөрлөө. Танилцуулагдсан илтгэлүүд:
- Гео-уулзалтын танилцуулга, Монголын гео-мэдээллийн холбоо
- Дроны мэдээг уурхайн хүрээлэн буй орчин, байгаль орчны мониторингд ашиглах нь - С.Батжаргал, SESMIM төслийн мэргэжилтэн, М.Отгонтөгс, БОАЖЯ-ы мэргэжилтэн
- Нисгэгчгүй төхөөрөмжинд суурилуулсан ЛИДАР-ийн мэдээг ашиглан намрын ойн бүсийн Тоон гадаргуугийн модел /DSM/-ийг тооцоолох арга - М.Билгүүнмаа, ШУТИС-ийн сургалтын мастер
Уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.
Эх сурвалж: Монголын геомэдээллийн холбоо
Labels:
drone,
GeoBEER,
geomeeting
Tuesday, December 19, 2017
12-р сарын Гео-уулзалт
12-р сарын Гео-уулзалт
December Geo-meeting
Энэ сарын гео-уулзалт 2017 оны 12-р сарын 20-ны өдөр 18:30 цагаас УРЛАГ кафе /Соёлын төв өргөөний ард, кассын зүүн талд/ нисгэгчгүй төхөөрөмжийн мэдээ боловсруулалт, ашиглалтын тухай болно.
18:30 – 18:40 Бүртгэл
18:40 – 18:50 Гео-уулзалтын танилцуулга, Монголын гео-мэдээллийн холбоо
18:50 – 19:20 Дроны мэдээг уурхайн хүрээлэн буй орчин, байгаль орчны мониторингд ашиглах нь - С.Батжаргал, SESMIM төслийн мэргэжилтэн, М.Отгонтөгс, БОАЖЯ-ы мэргэжилтэн
19:20 – 19:40 Завсарлага
19:40 – 20:10 Нисгэгчгүй төхөөрөмжинд суурилуулсан ЛИДАР-ийн мэдээг ашиглан намрын ойн бүсийн Тоон гадаргуугийн модел /DSM/-ийг тооцоолох арга - М.Билгүүнмаа, ШУТИС-ийн сургалтын мастер
20:10 – 20:30 Чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг
Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд зориулсан нээлттэй үйл ажиллагаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсэж байна.
ХАЯГ:
Эх сурвалж: Монголын гео-мэдээллийн холбоо
Labels:
drone,
forest,
geo-information,
Geo-meeting,
geomedeelel
Monday, December 4, 2017
"Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Лавлах ном”-ын танилцуулга
"Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Лавлах ном”-ын
танилцуулга
SDI Cookbook in Mongolia
Өнгөрсөн 6 сарын туршид МГХ-ы гишүүд, дэмжичг, судлаачид хамтран "Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Лавлах ном”-ыг Монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж дууслаа. Лавлах номын хэвлэмэл хувийг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт "Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр-2017" дээр хүлээлгэн өгсөн билээ. Энэхүү лавлах номын цахим хувилбарыг та бүхэндээ татахаар хүргэж байна.
Мөн ГМС-ийн өдрөөр танилцуулсан лавлах номын танилцуулгыг доорх илтгэлээс харна уу.
-
Эх сурвалж: Монголын гео-мэдээллийн холбоо
Labels:
cookbook,
GSDI,
Mongolia book,
SDI
Friday, November 24, 2017
"Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр - 2017"-ийн илтгэлүүд
"Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр - 2017"-ийн илтгэлүүд
Presentations of GISday - 2017
Монголын геомэдээллийн холбоо (МГХ)-оос өнгөрсөн 11-р сарын 15-нд энэ жилийн "Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр - 2017"-ийг амжилттай зохион байгуулж, олон сонирхолтой илтгэлүүдийг танилцуулсан билээ. Та бүхэнд энэхүү илтгэлүүдийг заримыг нь танилцуулж байна.
- Нээлтийн үйл ажиллагаа - А.Тунгалаг, Монголын геомэдээллийн холбоо
- ГМС-ийн технологийн хөгжил: ArcGIS-ийн шинэчлэлтүүд - Э.Чанцалдулам, Ш.Нямжаргал, МонМэп, ХХК
- Усны чанарын судалгааны үр дүнд орон зайн дүн шинжилгээ ашиглах нь - Др. Б.Баяртунгалаг, Монголын геомэдээллийн холбоо * ЖИЧ: Удахгүй нөхөж оруулна.
- "Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн Лавлах ном”-ын танилцуулга - Э.Баярмаа, Монголын геомэдээллийн холбоо
- Нийслэлийн дундын мэдээллийн сан - Д.Дэжидмаа, МонМэп, ХХК
- Монгол улсын Геологийн мэдээллийн каталоги систем: МОНГЕОКАТ - Г.Золсайхан, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв (ЭБММТ)-ийн дарга
- Кадастрын бүртгэлийн системийн нэвтрүүлэлт: Open source software QGIS-д суурилсан Ланд Менежерийн танилцуулга - Б.Галмандах, Газар зохион байгуулалт, геодези зураг зүй газрын Кадастрын хэлтсийн дарга
Илтгэлтэй холбоотой асуултыг илтгэгч нартай холбогдож авна уу. Бидний үйл ажиллагааг дэмжин ирсэн, оролцсон хувь хүмүүс, байгууллагууд, хамтран зохион байгуулсан байгууллагуудад талархал илэрхийлж байна.
Эх сурвалж: МГХ
Labels:
gisday
Monday, November 13, 2017
Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр - 2017
Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр - 2017
GIS day - 2017
Зорилго: Газарзүйн мэдээллийн системийн ололт, технологийг олон нийт, судлаач, оюутнуудад хэрхэн ашиглах талаар болон одоо Монгол улсын хэмжээнд хэрхэн хэрэглэж буй талаар танилцуулах.
Хэзээ: 2017 оны 11-р сарын 15-ны өдөр, 09:30 цаг
Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд ГМС-ийг сурталчилах зорилготой ТӨЛБӨРГҮЙ, БҮРТГҮҮЛЭХ шаардлагагүй сонирхсон бүх хүмүүст нээлттэй үйл ажиллагаа болно.
Санаачлагч/Зохион байгуулагч:
Дэмжигч байгууллагууд:
Хамтран зохион байгуулагч:
- Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын үйл ажиллагаатай танилцах
- БОАЖЯ, ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын үйл ажиллагааг танилцуулах. 2017 оны 11-р сарын 15-ний өдөр 14:00 - 16:00 цагын хооронд.
Labels:
ESRI,
geo-information,
GIS,
GIS day,
MonMAP
Thursday, October 19, 2017
Аравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд
Аравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд
October Geomeeting
Өчигдөр энэ сарын гео-уулзалт Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ)-гийн Сансар од эрхэсийн ордны 2-р давхарт хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө. Та бүхэн дараахь хэлэлцүүлсэн илтгэлүүдийг сонирхоно уу:
- Гео-уулзалтын танилцуулга, МГХ
- Улаанбаатар хот орчмын идэвхтэй хагарлууд, Э.Баярсайхан, ООГХ
- Монгол орон дахь геодинамик судалгаа, докторант Д.Эрдэнэзул, ООГХ
Эх үүсвэр: Монголын гео-мэдээллийн холбоо
Labels:
earth science,
earthquake,
faults,
geodynamics,
geomedeelel,
geomeeting,
GNSS
Wednesday, October 4, 2017
Аравдугаар сарын Гео-уулзалт
Аравдугаар сарын Гео-уулзалт
October Geomeeting
Энэ сарын "Гео-уулзалт / Geomeeting" нь Одон орон геофизикийн хүрээлэн (ООГХ)-тэй хамтран 10-р сарын 18-ний 18:00 цагаас Сансар, од эрхэсийн ордонд болно. Уулзалтаар:
- Гео-уулзалтын танилцуулга, МГХ
- Улаанбаатар хот орчмын идэвхтэй хагарлууд, Э.Баярсайхан, ООГХ
- Монгол орон дахь геодинамик судалгаа, докторант Д.Эрдэнэзул, ООГХ
Цааш нь түгээнэ үү.
ХАЯГ:
Labels:
Geo-meeting,
Geomatics,
GNSS,
Remote Sensing
Thursday, September 14, 2017
Есдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд
Есдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд
Presentations of September Geo-meeting
Өчигдөр Шинэ монгол технологийн дээд сургуулийн 809 тоот лекцийн танхимд амжилттай болж өнгөрлөө. Өмнөх уулзалтуудаас бага зэрэг хэлбэрийг өөрчилж энгийн мэдээлэл өгөх чиглэлээр илтгэлүүдээ танилцуулж, хэлэлцүүлсэн болно.
- Нээлт: Гео-уулзалтын танилцуулга, Монголын Гео-мэдээллийн Холбоо
- Илтгэл: Зайнаас тандан судлалын технологийг байгаль орчны судалгаанд ашиглах нь - Др. Б.Баяртунгалаг, МГХ
Эх үүсвэр: Монголын гео-мэдээллийн холбоо
Monday, September 11, 2017
Есдүгээр сарын Гео-уулзалтын хөтөлбөр
Есдүгээр сарын Гео-уулзалтын хөтөлбөр
Agenda of September Geo-meeting
Сар бүрийн "Гео-уулзалт" энэ сарын 13-ний өдөр Шинэ Монгол Технологий Дээд Сургуулийн хичээлийн 1-р байранд 18:30 цагаас зайнаас тандан судлалын технологийн тухай хэлэлцүүлэгээр эхлэх болно. Уулзалтаар:
18:30 – 18:40
Бүртгэл
18:40 – 18:50 Нээлт:
Гео-уулзалтын танилцуулга, Монголын Гео-мэдээллийн Холбоо
18:50 – 19:00 Танилцуулга:
Проф. Ч.Ганзориг, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль
19:00 – 19:30 Илтгэл:
Зайнаас тандан судлалын технологийг байгаль орчны судалгаанд ашиглах нь - Др.
Б.Баяртунгалаг, МГХ
19:00 – 19:40
Завсарлага /Networking/
19:40 – 20:10 Хэлэлцүүлэг:
Монголын гео-мэдээллийн холбооны үйл ажиллагаа /гадаад/, хөтөлбөрүүд
20:10 – 20:30 Чөлөөт
ярилцлага, хэлэлцүүлэг /Networking, FAQ/
гэсэн зүйлсүүдийг ярилцах бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд зориулсан нээлттэй үйл ажиллагаа тул та бүхийг өргөнөөр оролцохыг урьж байна.
ХАЯГ:
Labels:
environmental database,
geomeeting,
MGA,
Remote Sensing
Friday, June 2, 2017
5-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд
5-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд
Өнгөрсөн сарын 17-нд болсон 5-р сарын гео-уулзалтын илтгэлүүдийг та бүхэндээ хүргэж байна.
- Гео-уулзалтын танилцуулга
- "Өндрийн системийн төрөл, хэрэглээ" - Др. Т.Балжинням, ХААИС-ын Агро-экологийн сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал
- "Газарзүйн нэрийн түүхэн уламжлал, түүний ач холбогдол" - Проф. О.Сүхбаатар, Монголын үндэсний их сургууль, багш
* ЖИЧ: Нөхөж оруулна
Labels:
geo-information,
geodesy,
geomedeelel,
geomeeting
Tuesday, May 2, 2017
Тавдугаар сарын Гео-уулзалт
Тавдугаар сарын Гео-уулзалт
Энэ сарын Гео-уулзалт 2017 оны 5-р сарын 17-нд Шинжлэх ухаан, технологийн сургууль, Геологи, уул уурхайн сургуулийн хичээлийн 5-р байранд /хуучнаар КТМС-ийн байр/ 5-11 тоотод 18:00 цагаас хэмжил зүйн сэдвээр болно. Энэ удаагийн уулзалтаар:
- Гео-уулзалтын танилцуулга
- "Өндрийн системийн төрөл, хэрэглээ" - Др. Т.Балжинням, ХААИС-ын Агро-экологийн сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал
- "Газарзүйн нэрийн түүхэн уламжлал, түүний ач холбогдол" - Проф. О.Сүхбаатар, Монголын үндэсний их сургууль, багш
гэсэн илтгэлүүдийг хэлэлцэх болно.
ХАЯГ:
Labels:
geo-information,
geodesy,
geomedeelel,
geomeeting
Хоёрдугаар сарын гео-уулзалтын илтгэлүүд
Хоёрдугаар сарын гео-уулзалтын илтгэлүүд
Нэг л мэдсэн чинь өнгөрсөн 2-р сарын илтгэлүүдийг оруулж амжихгүй өдий хүрчихсэн байхын, уг нь илтгэгч нар нь явуулна гээд алга болчихлоо. Дутуу ч гэсэн байгаа чигээр нь өнгөрсөн 2-р дугаар сарын гео-уулзалтын илтгэлүүдийг та бүхэндээ танилцуулж байна.
- Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөлтөд газарзүйн мэдээллийг системийг ашиглах нь - И.Мягмаржав, Ph.D, ХААИС, АЭС, Газрын менежментийн тэнхим
* ЖИЧ: Нөхөж оруулна
- Бэлчээрийн газрын тохиромжтой үнэлгээ - Д.Бямбасүрэн, M.Sc, ХААИС, АЭС, Газрын менежментийн тэнхим
- ХАА-н судалгаанд хиймэл дагуулын мэдээ ашиглах нь - Ц.Энхзаяа, Др. ХААИС, АЭС, Газрын менежментийн тэнхим
Tuesday, April 25, 2017
Монгол ном: Геодези-Тэргүүн дэвтэр
Монгол ном: Геодези-Тэргүүн
дэвтэр
(3 дахь удаагийн хэвлэл)
Зохиогчид: Доктор, профессор А.Дамдинсүрэн,
Доктор, дэд профессор Ж.Алтанцэцэг,
МУ-ын зөвлөх инженер Б.Рагчаа
Доктор, дэд профессор Ж.Алтанцэцэг,
МУ-ын зөвлөх инженер Б.Рагчаа
Энэхүү сурах бичигт манай орны геодезийн үйлдвэрлэлд
хэрэглэгдэж байгаа солбицол, өндрийн тогтолцоо, геодезийн хэмжилт, зураглал
хийх аргуудыг тодорхой дурьдсаны дээр сүүлийн жилүүдэд геодезид хэрэглэгдэж
байгаа гэрлэн ба электрон зай хэмжүүрүүд, тоон зураглалын арга, электрон
тахеометрүүд зэрэг техник технологиудийн тухай тусган оруулсан. “Геодези” сурах бичгийг
оюутнуудаас гадна геодезийн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженер техникийн
ажилтнууд ашиглаж болох юм.
Сурах бичиг нь үндсэн арван бүлэгтэй бөгөөд үүнд
геодезийн үндсэн ойлголтууд, солбицол ба
өндрийн тогтолцоо, газрын зургийн тухай, газрын зураг дээр хийх хэмжилтийн
ажлууд, өнцөг хэмжих тухай, зай хэмжих тухай, өндөржилт хэмжих тухай, геодезийн
сүлжээний тухай, зураглалын сүлжээ байгуулах тухай болон том масштабын байр
зүйн зураглал үйлдэх тухай гэсэн сэдвүүд багтаж байна.
Үнэ: 15000₮
Холбоо барих: 9999-9388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар
Labels:
geodesy,
Mongolia book
Subscribe to:
Posts (Atom)